Инфляц

Бодлогын хүү

БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд хотын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллах юм. 

Уг санамж бичгийг байгуулснаар ухаалаг технологи бүхий хотуудыг төлөвлөх, ажиллуулах чиглэлээр туршлага хуваалцах, ухаалаг хот төлөвлөлт, менежментийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэхэд чиглэсэн мэргэжлийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж буй. Энэ хүрээнд эхний ээлжинд 40 албан хаагчийг хамруулахаар төлөвлөөд байна. Мөн эл чиглэлээр хамтарсан форум, хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулах боломжтой болж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.