БНХАУ-ын Чэндү хотод хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд боллоо.
Тэмцээнд нийт 80 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин уралдсанаас Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Гантулга 1:05.07 цагийн амжилтаар замаа дуусгаж, мөнгөн медаль хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)