Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажил өчигдөр буюу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэллээ.
ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэхдээ, иргэнд урилга ирсэн үед доорх эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгт очиж үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдах боломжтой.
Тодруулбал, иргэд зөвхөн өөрийн төрсөн сардаа шинжилгээ, оношилгоонд хамрагдах юм. Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвөөс заагдсан хуваарь буюу тухайн сарын хэдний өдөр шинжилгээнд хамрагдах талаар урилгыг шинжилгээнд орохоос гурав хоногийн өмнө танд хүргүүлнэ. Иймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой.
Үзлэгт хамрагдахдаа, иргэн хоёр өдөрт багтаан бүх шинжилгээнд хамрагдах ёстой. Тухайн хоёр өдөр нь заавал дараалсан өдөр байх шаардлагагүй, зайтай байж болно. Харин эрүүл мэндийн байгууллагад хоёр удаа очих, 20 хоногийн дотор эрт илрүүлгийн шинжилгээг дуусгасан байх ёстой. Түүнчлэн нэг эрүүл мэндийн байгууллагад иж бүрэн шинжлүүлэх хэрэгтэй. Зарим шинжилгээг хоёр эмнэлэгт хийж байгаа нөхцөлд хоёр байгууллагад хуваарийн дагуу хандаж болно. Дугаараар, тухайн хуваарьт өдрөө шинжилгээнд хамрагдах нь нэн чухал.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙГ ДАРААХ ЗУРГААН БАГЦААР ХИЙНЭ
Тодруулбал, 0-17 насны иргэдэд 4-6 төрлийн шинжилгээ өгнө. Харин 18-аас дээш насныхан 12-18 нэр төрлийн шинжилгээнд хамрагдана.
5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
7. Дүгнэлт бичих
8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.
Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.
Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
2. Эмнэлзүйн үзлэг:
3. Биеийн хэмжилт, БЖИ:
4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:
5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:
6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
7. Дүгнэлт бичих
8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.
Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.
18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
6. Зүрхний цахилгаан бичлэг,
7. Цээжний рентген зураг
8. Эмчийн үзлэг
9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
10. Дүгнэлт
11. Зөвлөгөө
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
3. Өлөн үеийн глюкоз,
4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
6. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
7. Эсийн шинжилгээ –ПАП тест,
8. Хэвлийн хэт авиа,
9. Бамбайн хэт авиа,
10. Хөхний хэт авиа,
11. Зүрхний цахилгаан бичлэг,
12. Улаан хоолой, ходоодны дуран,
13. Цээжний рентген зураг
14. Эмчийн үзлэг:
15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
16. Дүгнэлт
17. Зөвлөгөө
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
3. Өлөн үеийн глюкоз,
4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
6. Эсийн шинжилгээ –ПАП тест,
7. Хэвлийн хэт авиа,
8. Бамбайн хэт авиа,
9. Хөхний хэт авиа,
10. Зүрхний цахилгаан бичлэг,
11. Улаан хоолой, ходоодны дуран,
12. Цээжний рентген зураг
13. Эмчийн үзлэг
14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
15. Дүгнэлт
16. Зөвлөгөө
Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.
61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
3. Өлөн үеийн глюкоз,
4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
6. Хэвлийн хэт авиа,
7. Бамбайн хэт авиа,
8. Хөхний хэт авиа,
9. Зүрхний цахилгаан бичлэг,
10. Улаан хоолой, ходоодны дуран,
11. Цээжний рентген зураг
12. Эмчийн үзлэг
13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
14. Дүгнэлт
15. Зөвлөгөө
Эрт илрүүлэгт хамрагдахад дараах зүйлсийг анхаарах ёстой
Нийт сэтгэгдэл (0)