Эрүүл мэндийн сайд С.Энхболд зарим эмнэлгийн удирдлагуудтай өнөөдөр ээлжит шуурхай хуралдааныг хийж, үүрэг өгөв.
Шуурхай хуралдаанаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын дэлхий дахины болон дотоодын нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдвар (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг өгөв. Мөн эмнэлгүүдийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Хуралдаанд:
Эх сурвалж: ЭМЯ
Нийт сэтгэгдэл (0)