Энэ оны тавдугаар сарын 1-нээс долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 242,651 хүн хамрагджээ.
Эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 0-5 насны хүүхдүүд 15 хувь, 6-17 настай хүүхдүүд 58.4 хувьтай хамрагдсан байна. Насанд хүрсэн иргэдийн мэдээллийг тодруулбал, 18-30 болон 31-45 насныхны тус тус 7 хувь, 46-60 насныхан 6.8 хувь, 61-ээс дээш насны иргэд 5.7 хувьтай үзүүлжээ.
Энэ талаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин 86 орчим хувьтай илэрсэн. Амны хөндийн өвчлөл нь цаашид олон суурь өвчний эх үүсвэр болдог. Хамгийн гол нь илэрсэн өвчнийг эмчлүүлэхэд эцэг эхчүүд анхаарах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдсан хүн амын өвчлөлийг ерөнхийд нь авч үзвэл 70 орчим хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчтэй байна. Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр бэлгийн замын халдварт өвчний тохиолдлуудыг илрүүлж байгаа. Үүний
Насны ангиллаар авч үзвэл, 64.7 хувь нь 18-30 насны залууст, 32.1 хувь нь 31-45 насныхны дунд бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, 18-45 насны иргэдэд нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь бүртгэгдсэн байна" гэлээ.
Мөн үргэлжлүүлэн "Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр хорт хавдрын 100 гаруй тохиолдлыг илрүүлсэн. Тодруулбал, 51.4 хувь нь эмэгтэйчүүд, 48.6 хувь нь эрэгтэйчүүдээс хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн байна. Хорт хавдрын тохиолдлыг өвчний төрлөөр нь авч үзвэл:
Өвчин илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх, оношийг баталгаажуулахад иргэд өөрсдөө анхаарах хэрэгтэй" хэмээн хэлсэн юм.
Одоогоор урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгийг сайн зохион байгуулж буй аймгуудыг дурдах нь зүйтэй. Хамрагдалтын хувь өндөр байгаа аймгуудыг дурдвал:
Нийт сэтгэгдэл (0)