Инфляц

Бодлогын хүү

ЭМЯ: Хоёр үүсвэрээс 560 мянган томуугийн вакциныг авч байна

ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик мэдээллийг танилцууллаа.

ЭМЯ-ын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: 1111 төвд ирсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг байдлаа тайлагнаж байна. Есдүгээр сарын байдлаар 311 иргэн энэ утсанд хандаж 278 иргэний өргөдөл гомдолд эргэн хариу өгсөн байна. Дээрх иргэдийн 53,2 хувь нь гомдол, 4,6 хувь нь санал, 7,9 хувь нь хүсэлт, 34,3 хувь нь талархал илэрхийлсэн байна.

Гуравдугаар төрөх эмнэлэг Өргөө амаржих газар ХӨСҮТ Улсын нэгдүгээр төв эмнэлэг Гомдол саналыг агуулгаар нь авч үзвэл

  • -Эмнэлгийн цаг захиалга, ЭМД-тай холбоотой асуудал
  • -Эмнэлгийн чанар хүртээмж
  • -Эмнэлгийн ажилтны харилцаа хандлага
  • -Эрүүл мэндийн байгууллагын автозогсоолтой холбоотой гомдол түлхүү байна.
  • Энэ жилийн хувьд ЭМЯ хоёр эх үүсвэрээс 560 мянган хүн тун вакциныг авч байна.

Тодруулбал, 500 мянган хүн тун томуугийн вакциныг ЗГ худалдан авч өгч байна. 60 мянган хүн тун вакциныг “Пиви” ОУ-ын байгууллагаас дэмжлэг болгон өгч байна.

Энэхүү вакцины хуваарилалт:

  • Тав хүртэлх насны хүүхдүүд – 38 хувь 
  • Жирэмсэн эхчүүд- 7.5 хувь 
  • 65 түүнээс дээш настай иргэд- 39 хувь Хавсарсан суурь өвчтэй үйлчлүүлэгчдэд эхэлж хийнэ. Томуугийн вакциныг энэ сарын 15-наас эхлэн аравдугаар сарыг дуустал хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.