Инфляц

Бодлогын хүү

Томуу томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг ханган төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
2022 оны 10 сарын 16-ны байдлаар эмнэлэгт нийт 346 үйлчлүүлэгч байгаагаас хүүхэд 226 байна.
Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 2022 он 10 сарын 15-ны өдрийн байдлаар нийт 328 хүүхэд ирж тусламж авсан ба 29 хүүхдийг хэвтүүлжээ.
Хүлээн авах тасагт хүүхдийн үзлэгийн эмчийг 3, эрэмбийн эмч-2, насанд хүрэгчдийн эмч-2 ажиллаж тусламж үзүүлж байна.
Эмнэлэгт их эмч-16, сувилагч-22, үйлчлэгч-6, харуул, слесарь-1 нийт 44 хүртэл нэмэгдүүлэн эмч, сувилагч нар жижүүрлэн ажиллаж байна.  

Иймээс ард иргэд та бүхэн эмнэлгээр үйлчлүүлэхдээ хүлээцтэй соёлтой байж, амны хаалтаа зүүгээрэй! Мөн ханиад томуу хүрсэн тохиолдолд дур мэдэн хүүхдүүдэд эм хэрэглэлгүй, цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагадаа хандаарай.

Жил бүрийн энэ үед улирлын томуу томуу төст өвчний дэгдэлт их байдагтай холбогдуулан ард иргэд та бүхэн:

• Олон нийтийн газраар амны хаалт зүүж хэвших,
• 0-5 насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх,
• Дархлаагаа дэмжин амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, халуун бүлээн шингэн сайн уулгахыг хүүхдийн эмч зөвлөж байна.

 

Эх сурвалж: ЭМЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.