Инфляц

Бодлогын хүү

Эмч нарыг БНСУ-ын богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамруулна

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтыг зохион байгуулж, бодлогын хэрэгжилтийг ханган ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнийг эх орондоо эмчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй оронд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургахаас гадна гадаад улсад туршлагатай, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг Монгол Улсад урьж ажлын байран дахь сургалт, хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ, нарийн мэргэжлийн мэс засал зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаад эмч, мэргэжилтнийг БНСУ-д богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамруулах ба уг хөтөлбөрт хүсэлтээ ирүүлэх зарын дагуу чих хамар хоолой, мэдрэлийн чиглэлээр нийт 33 эмч холбогдох материалаа ирүүлсэн байна.

Ирүүлсэн материалын бүрдэл, тавигдах шаардлага хангасан 13 мэргэжилтний мэдээлэл, холбогдох материалыг БНСУ-ын талд хүргүүлээд байна. Эдгээр эмч нар нь дараагийн шалгаруулалт болох англи хэлний ярилцлага шалгалтад 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор хамрагдана. Ярилцлагыг БНСУ дахь сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулна. Иймд ярилцлага шалгалтад орох шаардлага хангасан нэр бүхий эмч нар харилцах утсаа тогтмол нээлттэй байлгаж, шалгалтдаа бэлтгээрэй хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.