Оюутны эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага-Эрүүл оюутан" аяныг орон даяар өрнөж байна. Тус аяны хүрээнд оюутан, залуусыг аливаа өвчлөлөөс сэргийлэн, "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношилгоо шинжилгээ"-нд хамруулж байна. Үзлэгт хамрагдахын тулд та 19 нас хүрсэн өдрөөсөө эхлэн ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай.
Хэрэв ЭМД-аа төлсөн эсэхээ мэдэхгүй байгаа бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia болон emd.gov.mn цахим хаягт өөрийн РД-аа оруулан шалгаарай.
Харин шимтгэлээ хараахан төлж амжаагүй байгаа бол тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх төгрөг буюу 2022 онд сарын 4200₮, жилийн 50400₮ төлнө. Шимтгэлээ И-Баримт аппликейшнээр төлвөл 20-30 минутад баталгаажна гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)