Инфляц

Бодлогын хүү

Тусгай хэрэгцээт хүүхдүүд, асран хамгаалагчдад зориулсан эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа боллоо

2022 оны 10 сарын 20-ны өдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүд тэдний асран хамгаалагч нарт зориулж, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаа нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хүндлэх, дэмжлэг үзүүлэх эрүүл амьдралын мэдлэг чадварыг гэр бүлд нь олгоход байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд үйл ажиллагааны хүрээнд хүүхэд, асран хамгаалагч нарт “Амны хөндийн өвчлөлийн урьдчилан сэргийлэлт”, “Хоол хүнсний бүтээгдэхүүний” талаарх сургалт зохион байгуулж, таван төрлийн гарын авлага материаллыг бэлтгэн сурталчиллаа.
Мөн хүүхдүүдийн асран асран хамгаалагч, тус төвийн багш, ажилчид 72 хүнд ясны сийрэгжилтийн хяналт үзлэг оношилгоог хийж, эмчилгээ, зөвлөгөө өгөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.