“Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас хэвлэлийн бага хурал хийж, тамхины талаарх судалгааг танилцууллаа.
Монгол Улсад тамхи хэрэглэгч 750,000 гаруй хэрэглэгч буй бөгөөд 15-64 насны нийт иргэдийн 24-26% нь өдөр тутамд янжуур тамхийг хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсад жилд 5,000 хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байгаа нь цөөн хүн амтай манай улсын хувьд нэг хүн ногдох тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд байгаа аж.
“Ихэнх тамхи татдаг хүн тамхинаасаа гарах хүсэлтэй байдаг. Янжуур тамхи бол хамгийн хор хөнөөлтэй бүтээгдэхүүний нэг. Янжуур тамхи татдаг гурван хүний хоёр нь эрт нас бардаг гэх судалгаа бий. Монгол Улсын хувьд тамхинаас гарах бүх бүтээгдэхүүн, боломжийг судалж үзэх хэрэгтэй. Янжуурт тамхи нь 4,000 гаруй химийн хорт бодис агуулдаг. Янжуур тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс арай аюул багатай бүтээгдэхүүнээр солих замаар гарах боломжтой. Vape буюу электрон тамхи, никотин бохь, бусад никотин бүтээгдэхүүнүүд янжуур тамхинаас арай аюул багатай. Гэхдээ электрон тамхины зохицуулалттай байх, үүнийг зохистой хэмжээнд хэрэглэж байх нь чухал" гэв
Нийт сэтгэгдэл (0)