Инфляц

Бодлогын хүү

ЭМЯ-НЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ 29 ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа. Хурлыг Эрүүл мэндийн сайд, ШУТЗ-ийн зөвлөлийн дарга,  С.Чинзориг удирдан эрүүл мэндийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлж, гүйцэтгэх шинжлэх ухааны захиалгат болон цөм технологийн төсөлд харьяа байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд болон анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудаас ирүүлсэн нийт 77 төслийг хэлэлцсэн юм. 



Шинжлэх ухаан, технологийн зөвлөл дээрх төслүүдээс манай улсад эмчлэх боломжгүй өвчнийг эмчлэх, оношлох технологийг нутагшуулахад чиглэсэн, түүнчлэн эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, эдийн засгийн үр ашгаар нь эрэмбэлэн 29-ийг сонгон дэмжиж, хэрэгжүүлэх саналыг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв. 


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.