Инфляц

Бодлогын хүү

Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагын 400 гаруй эмч, мэргэжилтэнд цахим сургалт хийлээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Нийслэлд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлууд бүргэгдэж байгаатай холбоотой нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад цахим сургалт зохион байгууллаа. Сургалтаар тарваган тахал өвчний хариу арга хэмжээг зохион байгуулахад халдвар хамгаалал–аюулгүй ажиллагаа, тархвар судлал, эмнэл зүй, эмчилгээ, оношилгоо, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.

 

Уг сургалтад ЭХЭМҮТ, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн тасаг, Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.