Зохиолч Х.Наранжаргал, найруулагч Н.Болд нар "73-н цаг" гэдэг жүжиг тавих гэж байна. "Чонон сүлд" киногоороо биднийг хэсэгтээ шуугиулсан Р.Анхням маань энэ жүжигт тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. МУУГЗ На.Болд найруулагчтай хамтрах уг шинэ бүтээлийн бэлтгэл ажил эхлээд удаагүй байна. 2003 онд Р.Анхнямын хамгийн анх тоглосон "Стриптиз блюз" жүжгийг мөн Болд найруулагч хийж байжээ. Гол дүрийг анх аваад тэр үедээ маш их сандарч байсан гэдэг. Учир нь тэр анхны тэр дүрээрээ нүцгэлж байсан юм. Харин одоо тэр дүрээс нь хойш 19-н жилийн дараа дахин хамтарч ажиллах болсондоо жүжигчин маань их л баяртай байна.
Дашрамд хэлэхэд "нэг сайхан ном эсвэл өгүүллэг сонгож уншаад тэр хүрээндээ сайхан яриа өрнүүлдэг эмэгтэйчүүдийн уулзалт зохиох" хүсэлтэй Р.Анхням маань ямар ч асуудлыг ярьж байж цэгцэлдэг, хүмүүс хоорондоо ярилцаж байж ойлголцдог, цэгцтэй бодолтой байхад дуртай гэсэн.
Нийт сэтгэгдэл (0)