Инфляц

Бодлогын хүү

Урлахуйн гайхамшгийг урлагийн гайхамшигтай хослуулна

5 хүн ба бичвэр нарын зураг байж магадҮндэсний хувцасны "Уран Гоёл" урлангийн хамт олон үүсэн байгуулагдсаныхаа долоон жилийн ойг тохиолдуулан загварын үзүүлбэрээ зохион байгуулах гэж байна. Үзүүлбэрээр язгууртны, угсаатны, хуримын, өдөр тутмын загваруудаас гадна эмэгтэй гоёлын хүрэмний коллекцоо бас танилцуулна. “Уран гоёл” урлан дэргэдээ эрдэмтдийн баг ажиллуулдгаараа онцлогтой. Энэ нь тэдний судалгаа, дүгнэлт, зөвлөмжийг бүтээлчээр ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон Монголын эзэнт гүрний үед хамаарах язгууртны хувцсыг тус урлангийнхан сэргээн засварласан. Уг язгууртны түүхэн дээлийн хийц, загвар, технологи болон бусад судалгааг доктор Б.Мөнхцэцэг, докторант Ш.Должинсүрэн нар хийжээ. Судлаач Д.Баяр, У.Эрдэнэбат нар уг судалгаанд үндэслэн баяжуулан  сэргээн бүтээсэн хувцсаа Өмнөговь аймгийн шинэ музейн үзүүллэг дэглэлтэд зориулан саяхан хүлээлгэн өгсөн юм. Харин удахгүй болох үзүүлбэрийнхээ үеэр уг дээлнийхээ туршилтын буюу багш загварыг нь үзэгчдэд танилцуулна.

2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Нийт 60 гаруй шинэ загвар танилцуулах энэ үзүүлбэрийн арга хэмжээнд Андра агентлагийн загвар өмсөгчдөөс гадна МУСГЗ, Төрийн туульч А.Балдандорж, “Алтай”, “Мөнхийн реп”, UB Drums хамтлаг, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, жүжигчин СТА Г.Алтангэрэл, Г.Номуун, эвэр бүрээч С.Одсүрэн, хийлч Х.Ариунсайхан, реги Macho МТ нарын урлаг соёлынхон оролцож, уран бүтээлээ толилуулах аж. Үүнээс гадна тэд өөрсдөө “Уран гоёл”-ын шинэ загваруудаас өмсөж үзүүлэх юм байна.

Урлахуйн гайхамшгийг урлагийн гайхамшигтай хослуулсан нэгэн үдэшт та хүрэлцэн ирээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 1

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.