Инфляц

Бодлогын хүү

Хууль бусаар малтлага хийн Билгэ хааны үеийн алтан эдлэл олсныг хураажээ

Хууль бусаар малтлага хийн Билгэ хааны үеийн алтан эдлэл олсныг хураажээ

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Э, Б нар бүлэглэн хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул хийснийг илрүүлжээ.

Тодруулбал, иргэн Э нь Билгэ хааны үеийн хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй түүх, соёлын дурсгалт 90 орчим эд зүйлийг хууль бус малтлага хийн олж авчээ. Харин иргэн Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах хуучны сүм, хийдийн туурийг ухаж 180 орчим эд, өлгийн зүйлийг олж, бусдад худалдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Түвшинжаргал "Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн, эд мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан, байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл, түүх соёлын дурсгалт зүйлсийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.