Соёлын яамнаас Казах түмний соёлын өв Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улс 2005 онд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай, 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн Конвенцид нэгдэн орсон.
Ингэснээр үндэсний соёлын өв, дурсгалуудаа ЮНЕСКО-д бүртгүүлэн хадгалалт хамгаалалтыг нь шинэ түвшинд хүргэх, үндэсний уламжлалт соёлоо хүн төрөлхтний дэвшилтэт ололттой нийцүүлэн хөгжүүлэх, дэлхий нийтэд сурталчлах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх шинэ боломж нээгдсэн юм.
Дэлхий нийтээрээ улс орнуудын соёл уламжлалын мөн чанар, үндэсний ялгарал болсон соёлын биет бус өвүүд хурдацтай устан үгүй болж байгааг Олон Улсын байгууллагуудын судалгаанд дурдаж байна.
Тэр дундаа соёлын биет бус өв тэдгээрийг хадгалан хамгаалж, өвлөн уламжлагчдынхаа ёс уламжлалыг хойч үедээ залгамжлуулах, нийтэд сурталчлан таниулах үйл хэрэг бүхий л улс орнуудын өмнө тулгамдсан асуудал байсаар ирсэн.
Тиймээс 2022 онд Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлж, бүртгүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Соёлын яам
Нийт сэтгэгдэл (0)