Инфляц

Бодлогын хүү

О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин боллоо

Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан, алдаршуулдаг "The Knights Award" арга хэмжээ өчигдөр /2024.10.14/ Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо эхэлсэн юм. Тус арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа дуучин О.Энх-Эрдэнэ оролцохоор уригджээ.  О.Энх-Эрдэнэ арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацийн сүүлийн шатанд шалгарч, шагнал хүртжээ.

Тэрээр “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” шоу болон “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шөвөгт шалгаран үлдсэн, New Nomad Records леблийн артист, дуучин билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.