2025 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1 хүртэлх насны нийт 506 хүүхэд эндсэн гэсэн урьдчилсан тоон мэдээлэл гарчээ. Энэ нь хүүхдийн эндэгдлийн асуудал хэвээр үргэлжилсээр байгааг, нийгмийн эрүүл мэндийн салбарт анхаарал шаардлагатай олон хүчин зүйл байгааг харуулж байна. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь олон талтай. Үүнд: • Төрөлхийн хөгжлийн гажиг • Нярайн хүндрэлүүд (төлөвшөөгүй уушиг, халдвар, амьсгал зогсолт гэх мэт) • Халдварт өвчнүүд, ялангуяа амьсгалын замын өвчлөл • Эхийн биеийн эрүүл мэндийн байдал, жирэмсний хяналтын чанар • Эмч, сувилагчийн хүрэлцээ, тоног төхөөрөмжийн хүртээмж • Алслагдсан бүсийн эрүүл мэндийн тусламжийн хүртээмж баг зэрэг хүчин зүйл голлон нөлөөлдөг. Эрүүл мэндийн салбарын байгууллагууд нярай болон эхийн эндэгдлийг бууруулахын тулд төрөх үеийн тусламж, нярайн эрчимт эмчилгээний чадавхийг сайжруулах, жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна. Мөн иргэдийн хувьд жирэмсний хяналтад тогтмол хамрагдах, нярайд үзүүлэх анхан шатны асаргаа сувилгаа, дархлаажуулалтыг цаг тухайд нь хийлгэх нь хүүхдийн эндэгдлийг бууруулахад чухал үүрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөлдөж байгаа юм
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)