“Хүннү эйр” компани Улаанбаатар-Ховд орон нутгийн нислэг үйлддэг. Тэгвэл энэ сарын 16-наас эхлэн Ховд-Алматы чиглэлд олон улсын нислэг хийхээр болжээ. Хил хамгаалах алба, гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтынхантай хамтран ажиллах төлөвлөгөө гаргах чиглэлийг Ховд нисэх онгоцны буудлын удирдлагад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өгчээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)