Инфляц

Бодлогын хүү

Аврагчид хамтарсан дадлага сургууль хийж байна

ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн эрэн хайх, аврах отрядад зохион байгуулагдаж буй  “Өвлийн улиралд усны гүнд шумбалт хийх хамтарсан дадлага сургууль”-д ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаар ахлуулсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 10 алба хаагч оролцож байна.

Алба хаагчид аврах отрядын багаж, техник тоног төхөөрөмжтэй танилцаж, өндөр хийн даралтын орчинд биеэ дасгах зориулалт бүхий барокамерт орох, гүний шумбалтын бэлтгэл хийх ажээ. Мөн нууранд 10-20 метрийн гүнд нээлттэй амьсгалын аппараттай мөсөн доогуур шумбалт хийх зэргээр дадлага сургуульд хамрагдах юм.

Хоёр улсын энэхүү дадлага сургууль нь “Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах” салбарт хамтран ажиллах тухай Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII дугаар хурлаар батлагдсан 2022-2023 оны төлөвлөгөөний дагуу болж байгаагаараа онцлогтой аж.

Эх сурвалж:ОБЕГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.