Монголбанк 795.3 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь 2022 оны хоёрдугаар сарын дүн мэдээ бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тн үнэт металл худалдан авсан аж.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 464.6 кг-аар өссөн үзүүлэлт ажээ.
Мөн Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2 дугаар сард 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт металл тус тус худалдан авсан бөгөөд Төв банкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 170.600 төгрөг байсан байна.
Нийт сэтгэгдэл (0)