Инфляц

Бодлогын хүү

Олимпийн хороог хэн ахлах бол

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган гуравдугаар сарын 28-нд болно. Тус чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм.

Олимпийн дараагаас дараагийн олимпийн цикль эхэлдэг бол манай улсын хувьд МҮОХ-г хэн хэрхэн удирдах нь тодорхойгүй буюу шийдээгүй байгаа юм. Гэхдээ олны дунд С.Баттүшиг, Ц.Бат-Энх, Х.Баттулга нарыг өрсөлдөнө гэх дам яриа байдаг ч тэдний зүгээс “тийм”, “үгүй” гэсэн тайлбар хийсэн нь үгүй.

Юутай ч Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлсэн бөгөөд ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгох юм байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.