Инфляц

Бодлогын хүү

Дүрмийн бус харилцааны асуудлаар хэлэцүүлэг өрнүүлэв

Цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны асуудал, “Цэргийн албанд мөрдөгдөж буй хууль тогтоомж тогтоомжийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээний үүднээс шинжлэх нь”(бодлогын судалгаа), “Цэргийн анги, байгууллагад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл” (хавтаст хэргийн судалгаа), “Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн үнэлгээ” (социологийн судалгаа) гурван багцад хийсэн судалгааны ажлаараа холбогдох төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийж, санал солилцох уулзалтыг зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Комиссын гишүүн Б.Энхболд Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судалгаа, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал Хууль тогтоомж болон социологийн судалгаа, ХХЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга, хурандаа Х.Жамсрандорж Хил хамгаалалтыг техник, технологиор хамгаалах бодлого, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ сэдвээр танилцуулга мэдээлэл хийв.

Энэ асуудлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд тусгаж, Улсын Их Хуралд танилцуулах ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.