Инфляц

Бодлогын хүү

Байгаль хамгаалагчид төрийн ордонд чуулж байна

"Бид байгаль хамгаалагчид" үндэсний чуулган Төрийн ордонд чуулж байна. Тус чуулганы зорилго нь эх дэлхийгээ бүрэн бүтэн, эко  байдлаар нь ирээдүй хойчдоо үлдээхэд чиглэсэн аж.

Уг чуулганаар байгаль орчны салбарт ажилладаг байгалийн төлөө чин сэтгээ зориулан ажиллагсдын ажлын үр дүн,  ажлын байрны тодорхойлолт, зэрэг, дэвийн онцлог, ялгарлыг тодорхойлох асуудлыг ч хэлэлцэх юм байна.

Мөн ажлын байрыг аюулгүй эрсдэлгүй байлгах, байгаль хамгаалагчдын амьдралын баталгааг хангах, байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөрийн төсөл зэргийг хэлэлцэн батлах ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.