БШУ-ны сайдын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшиг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоосон байна.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх бөгөөд шалгалтыг 4 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны 3 дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.
Ирдруулбал, 2022 онд ЕБС төгсөх шалгуулагчид автоматаар бүртгэгдэх бол өмнөх оны төгсөгчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ гэсэн үг юм.
Мөн Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байх юм байна.
Нийт сэтгэгдэл (0)