Инфляц

Бодлогын хүү

Ёстой БРАВО шүү

Тэртээ 2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдаж байв.  Тэр үед өөрөө цэцэрлэг байгуулчихсан юм шиг л хөөрч байж билээ.  

Тэр цагаас хойш өдгөө  хувийн 480 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж  төрдөө, ард олондоо маш их тус нэмэр болж байгаа.

Тэгсэн ч цэцэрлэгийн хүрэлцээ муугаас гэртээ цоожлогдох, хэн нэгэнд хүүхдээ даатгах асуудал байсаар байна. Үүний цаана хүүхдийн эрх зөрчигдөж, наадаж түлэгдэх, гэмтэх бэртэх, ахуйн гэмтлүүд цаашлаад хүчирхийлэлд өртөх, амь нас нь хохирох, асуудал байсаар байгаа нь нууц биш юм.

Тун саяхандаа  2-3 настай хүүхдүүдийн аз од нь шовойж цэцэрлэгт хамрагдаж эхэлж, зарим цэцэрлэг хашаандаа гэр барьж  “Гэр цэцэрлэг”-т тэдгээр бяцхан иргэдээ хүлээн авсан нь ч бий.

Тэгвэл өнөөдөр  байгууллагуудыг дэргэдэх цэцэрлэг байгуулахыг үйл ажиллагааг дэмжихээр  санал нэгтгэв.

Энэ нь огт байхгүй зүйлийг санаачилж  буй хэрэг биш л дээ.  Өнөөдөр улсын хэмжээнд дэргэдээ цэцэрлэг байгуулсан 30 орчим байгууллага байдаг бөгөөд эдгээрийн 70 гаруй салбар бүлэгт 2000 орчим хүүхэд  хамрагддаг гэх мэдээлэл бий.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгууллагынхаа ажилчдын хүүхдүүдийг ая тухтай байлгах, ээж, аавыг нь ажлаа хийх нөхцөлөөр хангаж ажилласан  олон байгууллага байдаг бөгөөд тун удахгүй үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг “Сүү ХХК”, “Монос” эмийн үйлдвэр ч дэргэдээ цэцэрлэг байгуулахаар зэхэж буй  юм.

Харин дэргэдээ цэцэрлэг байгуулах байгууллагуудад төрөөс

Мэргэжлийн удирдлагаар хангах

Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг олгох

Хүүхдийн хоолны зардал олгох

Мэргэжлийн багшаар хангах,

Багшийг мэргэжлээ дээшлүүлэхэд нь туслах  зэрэгт тус тус дэмжлэг үзүүлэх юм байна.

Эцэг эхийнхээ үргэлжлэл, энэ Монгол Улсын минь ирээдүйн эзэн бяцхан үрс тав тухтай, айх аюулгүй, эрүүл саруул өсөхөд энэ үйл ажиллагаа чухлаас чухал. Тиймээс ёстой зөв, нүдээ олсон, нийгмээ мэдэрсэн ажил гэж хэлэх байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.