Инфляц

Бодлогын хүү

Монгол дахь Украин иргэд жагсана

Манай улсад амьдарч, ажилладаг Украин иргэд хоёр өдөр тайван жагсаал зохион байгуулахаар зөвшөөрөл авчээ. Энэ тухайгаа тэдний нэг нь “Украиныг дэмжих тайван жагсаалыг зохион байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас авлаа” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Тэдний жагсаал өнөөдөр 12:00 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, УИД-ийн өмнө байрлах "Beatles"-ийн хөшөөний хажууд болох бол дараагийнх нь гуравдугаар сарын 5-нд 12:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрын хажууд болох юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.