Инфляц

Бодлогын хүү

Эмэгтэйчүүдийн баярт зориулсан буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай

Голомт банк тун удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан буцаан олголттой урамшууллаар харилцагчдадаа бэлэг барьж байна. Эрхэм харилцагч та 3-р сарын 7,8-ны өдрүүдэд Шангри-Ла худалдааны төвөөр үйлчлүүлж, сонгогдсон картаар худалдан авалт хийгээд 8%-ийн буцаан олголтыг авах боломжтой. Харин зарим онцолсон байгууллагуудад энэ дүн 3 үржигдэж 24%-ийн буцаан олголтыг танд олгох болно. Ингэхдээ нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ нь 300,000₮ байх юм. Мөн харилцагч та Голомт банкны Si, Премьер ВИП дебит карт болон бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийсэн тохиолдолд энэхүү урамшуулалд хамрагдах боломжтойг анхаарна уу.

Голомт банк, Шангри-Ла худалдааны төв хамтарсан урамшуулалд тус худалдааны төвд байрлах бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд хамрагдах юм.

  • 8%-ийн буцаан олголт үйлчлэх байгууллагуудыг ЭНД дарж харна уу.
  • 24%-ийн буцаан олголт үйлчлэх байгууллагуудыг ЭНД дарж харна уу
  • Та  Голомт банкны картаа хараахан захиалж амжаагүй бол ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
  • Харилцагч танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.