Нэг сард дунджаар 220 кВт.ц хэрэглээтэй, 50 м2 талбайтай, 4 ам бүлтэй айл өрхийн цахилгааны төлбөр НӨАТ-тай дүнгээр 36,220 төгрөг байна. Өөрөөр хэлбэл 1 айл өдөрт дунджаар 1200 төгрөг, тухайн өрхийн 1 хүн өдөрт 300 төгрөгийг цахилгаанд зарцуулдаг байхад ганц удаа зорчих автобусны билетийн үнэ 500 төгрөг, 1 хүний гар утасны өдрийн төлбөр 820 төгрөг байна.
Мөн 1 хүний дулааны өдрийн төлбөр 350 төгрөг байхад 1 шуудай модны үнэ хэмжээнээс хамаарч 3000-5000 төгрөг, 1 шуудай түлшний үнэ 3750 төгрөг байна. Одоогийн мөрдөж байгаа үнэ тарифаар дундаж хэрэглээтэй айл өрхийн нэг сарын цахилгаан, дулааны төлбөр нь тухайн айлын нийт орлогын 5.5 хувийг эзэлж байна. Манай улсын 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 6.2 ам.цент (175 төгрөг) байгаа нь гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоёр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна.
Нийт сэтгэгдэл (0)