Үндэсний аудитын газраас төрийн 6.995 байгууллагын санхүүгийн байдалд аудит хийжээ. Ингэхэд төсвийн 152 захирагчтай холбоотой 15.8 тэрбум төгрөгийн зөрчил гарсан бөгөөд 65 нь Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тул хариуцлага хүлээлгэх саналтай байгаа аж.
Мөн ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг “548 алдаа зөрчил илрүүлж, 7.4 тэрбум төгрөгийн акт тавьж, 14.5 тэрбум төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлсэн. Төрийн байгууллагуудын Шилэн дансны хөтлөлт хангалтгүй, ноцтой зөрчил ихээр илрэх болсон тул ҮАГ Шилэн дансны хэрэгжилтийг хянах чиглэлээр тусдаа хэлтэс байгуулан ажиллаж байгаа” гэдгийг танилцууллаа.
Энэхүү аудитын хураангуй тайланг удахгүй нээлттэй мэдээлэх нь.
Үндэсний аудитын газар 2022 онд
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашигтай
Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт, дүн
"Оюу толгой" төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө
Дээд боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр нөлөө
Хөгжлийн банкны үйл ажиллагаа, үр нөлөө, үр ашиг
Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд аудит хийх юм.
Нийт сэтгэгдэл (0)