"Аэрофлот" компани нь оны эхнээс буюу 1 дүгээр сарын 14-нөөс 7 хоног тутамд Москва-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байсан ба тогтмол шууд нислэгээ сэргээсэн тухайгаа мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу 3 дугаар сарын 10-наас эхлэн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Учир нь Глобал түгээлтийн системээс тус компанийн мэдээллийг устгах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АНУ-ын "Сабер" системийг ОХУ-ын компаниудыг зорчигчийн бүртгэлд ашиглахыг хоригложээ. Уг системийг томоохон аялал жуулчлалын агентлагууд тийз худалдах, захиалах зэрэг үйлчилгээ үзүүлэх байдлаар дэлхийн олон улсад ашигладаг байна.
Нийт сэтгэгдэл (0)