Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/ хэрэгжүүлдэг бөгөөд 2022 онд дэлхийн 88 улс оролцож байгаа юм байна. Харин Монгол Улсын хувьд 196 сургуулийн 7300
Монгол Улс PISA-2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд ирэх сард хамрагдах юм байна. Анх удаа хамрагдаж байгаа тул бэлтгэл нэлээд базааж байгаа ажээ. Энэ тухай мэдээллийг БШЖУ-ын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр буюу 3 дугаар сарын 10-нд хийсэн мэдээллийнхээ үеэр хэлсэн байна.
PISA (Programme for International Student Assessment) нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ болохоос ямар нэгэн шалгалт биш ажээ.
PISA үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/ хэрэгжүүлдэг бөгөөд 2022 онд дэлхийн 88 улс оролцож байгаа юм байна. Харин Монгол Улсын хувьд 196 сургуулийн 7300 орчим суралцагч түүврийн аргаар сонгогдсөн бөгөөд суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгавар хийж гүйцэтгэх юм байна. Уг үнэлгээний дүнг 2023 оны 12 дугаар сард зарлах юм байна.
Манай улс PISA үнэлгээнд оролцсоноор:
Нийт сэтгэгдэл (0)