Инфляц

Бодлогын хүү

Цагдаагийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч байна  

\2022.04.29\ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо.

Хурлаар нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, сахилгын мэдээ, Газрын даргын байнгын тушаал, албан даалгаврын хэрэгжилт, Цагдаагийн газрын түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийн явц, харьяа хэлтсүүдийн ахлагч бүрэлдэхүүнээс офицерын нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдыг сул орон тоонд дэвшүүлэх болон ажлаас чөлөөлөгдөх, шилжин томилогдох алба хаагчдын саналыг хэлэлцжээ.

Мөн цагдаагийн газрын даргын 2022 оны А/25 тоот “Алба хаагч хариуцуулах тухай” тушаалыг танилцуулсан байна. Уг тушаалын дагуу ахлахаас дээш хэлтэс, газрын дарга хүртэл тус бүр таван алба хаагчийн сахилга, ёс зүйн байдалд анхааран дэмжлэг үзүүлж, хариуцан ажиллах юм. Ингэснээр газрын хэмжээнд гарах сахилга болон ёс зүйн зөрчил буурах, алба хаагчдын ажлын үзүүлэлт дээшлэх, удирдах алба хаагчдын ачаалал багасах зэрэг эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа аж.

Газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням удирдлагын бүрэлдэхүүнд хандаж, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад удирдах алба хаагчдын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, албаны дүрэмт хувцсыг холбогдох дүрэм журамд заасны дагуу өмсөж хэрэглэхэд онцгой анхаарч ажиллах чиглэл өгчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
3 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.