Инфляц

Бодлогын хүү

"Сэтгүүлч Батдорж сан"-гийн ес дэх уралдааны шилдгүүд тодорлоо

 “Сэтгүүлч Батдорж” сан нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд жил бүр бүтээлийн уралдаан зарладаг уламжлалтай. Тус уралдаан Үндэсний сэтгүүл зүйн өдөр зарлагдаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шагналаа гардуулдаг. Хоёр үе шаттай зохион байгуулдаг уг уралдааны эхний шат “Усны үнэ цэн” сэдвийн хүрээнд болсон. Нийт 21 оюутан бүтээлээ ирүүлжээ. Хоёр дахь шатанд 10 оюутан шалгарснаас тэргүүн байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан Т.Мөнхжаргал “Усгүй Монголын цусгүй төөрөг” эссе, “Усны хомсдол, хэрэглээ” сурвалжлагаараа шалгарсан байна. Шалгарсан оюутан бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрхээр шагнуулжээ. Тусгай байрт МУИС, РТМУС, ХУИС-ийн дөрвөн оюутан шалгарсан байна. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд найман оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 40 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 26,5 сая төгрөг зарцуулаад байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.