Сүхбаатар аймгийн Наран сумын хоёрдугаар багийн нутаг Тосонгийн гол хэмээх газарт тавдугаар сарын 1-ний 12:00 цагийн орчимд иргэн Э мориноос унаж тархи, суурь ясны гэмтэл авчээ.
Ар гэрийнхэн нь автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг тавдугаар сарын 2-ны 16:09 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Хүсэлтийн дагуу Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргийг тавдугаар сарын 3-ны өдрийн 05:44 цагт Улаанбаатар хотоос хөөргөн Сүхбаатар аймгийн Наран суманд 09:01 цагт газарджээ. Тус сумаас 43 настай эрэгтэйг авч 09:25 цагт хөөрч, Улаанбаатар хотод 13:19 цагт тээвэрлэн авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Нийт сэтгэгдэл (0)