Инфляц

Бодлогын хүү

Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн цахимаар хүлээн авна

Гадаадын Иргэн, Харьяатын Газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор үйлчилгээнүүдээ үе шаттайгаар цахимжуулж байгаа.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 25-ны өдрөөс Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 648 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж буй гадаадын 1,427 иргэний оршин суух зөвшөөрөл сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлээд байна.

Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2022 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс зөвхөн цахимаар хүлээн авах болсонтой холбогдуулан гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.