Нийслэлийн Хан-Уул дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдыг эрүүлийн үүрэгт ажилд татан оролцуулахаар боллоо. Уг хамтын ажиллагааны нээлтийн арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр болов.
Ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, гэмт хэрэг, зөрчилд хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд Цагдаагийн байгууллага болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран ажиллахаар болж байна. Тусгай арга хэмжээний нээлтийн үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээрт хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Дашням, тус дүүргийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан, Сонгино цэргийн хүрээний дарга бөгөөд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Дагвасүрэн нар ажлын төлөвлөгөөг баталсан юм.
Ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн хэмжээнд цагдаа болон цэргийн алба хаагчид хамтарсан эрүүлд гарахаар боллоо.
Нийт сэтгэгдэл (0)