Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. “Номын соёлт ертөнц” ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй номын баярыг 2007 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулж буй аж.
Энэ жилийн баяраар уламжлалт номын худалдаа явуулахаас гадна ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагаа, тэр дундаа хүүхэд, багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Номын баярт Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал болон тус улсын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож бэстселлер болсон ном зохиолуудаа танилцуулна. Мөн ОХУ-ын Утга зохиол, орчуулгын хүрээлэнгийн Олон Улсын хөтөлбөрийн зохицуулагч, Антропологич Игорь Сид Монгол Улсын Үндэсний номын баярт оролцохоор ОХУ-аас бэстселлер болсон номын зохиогчид болон хэвлэн нийтлэгчид монголчуудад төрөлх хэлээрээ болон монгол хэлнээ хөрвүүлэн орчуулсан ном, бүтээлээ танилцуулахаар хүрэлцэн иржээ.
Нийт сэтгэгдэл (0)