Инфляц

Бодлогын хүү

Будаа, элсэн чихэр, ургамлын тосыг он дуустал гаалийн албан татвараас чөлөөлөв

Монгол Улсын Засгийн газраас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд цагаан будаа, элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тосыг 2022 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд гаалийн албан татвараас чөлөөллөө.

Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.