Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ.
Тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй энхийг сахиулагч эмэгтэй оролцож байна.
Энэ үеэр НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг сурталчилсан гэрэл зургийн үзэсгэлэн болон Монгол цэргийн музейн үзэсгэлэн дэлгэгдэж байна.
Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээний төгсгөлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын урлагийн байгууллагын хамтарсан тоглолт болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)