Инфляц

Бодлогын хүү

Минжийн хангайд ОХУ-аас хил давж орж ирсэн түймрийг бүрэн унтраав

 

Төв аймаг, Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км-т, сумын төвөөс хойд зүгт 122 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг энэ сарын 25-ны 19:11 цагт хүлээн авчээ.

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр энэ сарын 26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 27-ны 13:00 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.27-ны өдрийн 13:34 цагт түймрийн голомтоос Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, мөн өдрийн 14:32 цагт ангийн байрлалд газардсан байна. Түймрийг энэ сарын 27-ны 18:16 цагт цурамд оруулж, 29-ны 21:37 цагт бүрэн унтрааж, Хилийн цэргийн 303 дугаар ангийн Минжийн заставын сургалтын орлогчид хүлээлгэн өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.