Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хоёр настай хүүг "Ховд" голд осолдсон байж болзошгүй гэж үзэн онцгой байдлын алба хаагчид хайж байна.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар бага насны хүүхэд тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 17:15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хүүг тус сумын Цагаан гарам багийн “Цагаан хад” гэдэг газраас “Хоёр-Арал” гэдэг газар хүртэл 25 км-т завиар, голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоон өнөө өглөө /06.02-ны/ 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Нийт сэтгэгдэл (0)