Инфляц

Бодлогын хүү

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд болно

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд 09:00 цагт товлогдлоо.

Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн хэдий ч тухайн хэргийг даргалж байсан шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан бусад үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасан билээ. Шүүх бүрэлдэхүүний шүүгчид хянан хэлэлцээд татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Иймд хэргийг дахин хуваарилалтад оруулж өөр шүүгч томилон  хуралдааны товыг тогтсон нь энэ юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.