Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар харилцан байр сууриа илэрхийлж, мэтгэлцсэний дараа шүүгдэгч Н.Түвшинбаяр шүүх танхимд хандан эцсийн үгээ хэллээ.
Тэрбээр “Би гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч, маш ихээр гэмшиж харамсаж байна. Талийгаач, найзынхаа ар гэр үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлал хүсье. Мөн ар гэр, ах дүү хамаатнаасаа ч уучлал хүсье. Миний найз хар багаасаа л миний дэргэд үргэлж хамт байж, бид хамтдаа хүсэл, мөрөөдлөө ярьж, амжилтын минь ард үргэлж хамт байсан. Найзынхаа амь насанд хүрчихнэ гэж үнэхээр бодоогүй. Үүнийхээ төлөө энэ танхимд сууж байгаа хүмүүс, Монголын ард түмнээс, миний найзыг дэмждэг байсан хүмүүс, бүгдээс нь уучлал хүсч байна. Уучлаарай. Би маш ихээр харамсаж, гэм буруугаа ойлгож байгаа. Цаашид боломж олдвол найзынхаа гэр бүл, үр хүүхдэд нь насан туршдаа тус дэм болох болно. Хэрэгт холбогдож, гэрч болж өчигдөр ирсэн бүх хүмүүсээс ч уучлал хүсье” гэв.
Үүний дараа иргэдийн төлөөлөл үгээ хэлж, шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар түр завсарлаад байна.
Нийт сэтгэгдэл (0)