Инфляц

Бодлогын хүү

Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт эрүүл мэндийн өдөрлөг болно

 

 

Монос Улаанбаатар ХХК хэрэглэгчдэдээ зориулан 2022 оны 06-р сарын 10, 15 болон 16-ны өдрүүдэд эрүүл мэндийн өдөрлөгийг ХУД, болон СБД дэх салбарууддаа зохион байгуулах гэж байна.

Та тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч мэргэжлийн эмч нараар дараах үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийлгэж, зөвлөгөө авах боломжтой. Үүнд:

  • Арьс тодорхойлох оношилгоо
  • Сахарын хэмжээ тодорхойлох оношилгоо
  • Ясны сийрэгжилт тодорхойлох оношилгоо
  • Био энергийн аппаратаар хүний биеийн цахилгаан соронзон хэлбэлзлийг ашиглан 52 төрлийн хариу гаргах оношилгоо

Мөн урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан Монос эмийн сангийн бүх салбаруудаар “Харшлын эсрэг цогц шийдэл” аяны хүрээнд бүх төрлийн харшлын эсрэг багц бүтээгдэхүүнүүд болон аялал зугаалгад хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

Өдөрлөг болох салбарууд:

  • 2022-06-10-нд ХУД 16-р хороо Буянт ухаа 1 хотхон 705 байр 03 тоот
  • 2022-06-15-нд СБД 7-р хороо 11-р хорооллын 4-р байр 75 тоот
  • 2022-06-16-нд ХУД 5-р хороо наадамчдын гудамж Титан худалдааны төвийн 2 давхар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.