Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд биечлэн ирж оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалтаа хийлгэн, оршин суух үнэмлэхээ хураалгадаг байсан. Тэгвэл энэхүү үйлчилгээг хялбарчлах зорилгоор оршин суух бүртгэлээс хасалт хийх хүсэлтийг зургаадугаар сарын 13-ны өдрөөс цахимаар хүлээн авч байна.
Санамж:
Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй, оршин суух хэлбэр, төрлөө өөрчилсөн, тохиолдолд оршин суух үнэмлэхээ хураалгаж, оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийлгэнэ.
Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдагч иргэний Монгол улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах үүрэг хүлээнэ.
Оршин суух зөвшөөрлийг хасалт хийсэн, хасалт хийхээс татгалзсан тохиолдолд ходбогдох хариу мэдэгдэнэ.
Оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэсэн тохиолдолд Монгол Улсын хилийн боомтоор зорчихдоо хилийн боомт дээр эсвэл ГИХГ-ын төв болон орон нутаг дахь нэгж, аймгууд дахь ахлах мэргэжилтнүүдэд оршин суух үнэмлэхээ хураалгаж , паспорт дээр тэмдэглэгээ хийлгэнэ.
Гадаадын иргэний баримт бичигт хасалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарна.
Эх сурвалж: ГИХГ
Нийт сэтгэгдэл (0)