Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ослын улмаас 16 хүн гэмтсэн бөгөөд хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Явган зорчигч мөргүүлсэн осол долоо,
Мотоциклийн осол хоёр,
Мөргөлдсөн осол хоёр,
Онхолдсон осол дөрөв бүртгэгдсэн байна. Түүнчлэн мотоциклийн ослын улмаас нэг хүн, мөргөлдсөн ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчлийг илрүүлэв. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан найман тохиолдол бүртгэгджээ.
Орон нутгийн замд онхолдох осол хэрэг буурахгүй байгааг, нийслэлд явган зорчигч мөргүүлэх тохиолдол их гарч буйг анхаарч замын хөдөлгөөнд соёлтой болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Нийт сэтгэгдэл (0)