Инфляц

Бодлогын хүү

"Улаанбаатар ус зайлуулах 460 км урт шугамтай болбол ус тогтдог асуудал бүрэн шийдэгдэнэ"

 "Улаанбаатар ус зайлуулах 460 км урт шугамтай болбол ус тогтдог асуудал бүрэн шийдэгдэнэ"

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийслэлийн хэд хэдэн байршилд их хэмжээний ус тогтож тээврийн хэрэгсэл болон иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНААТҮГ-ын Ерөнхий менежер С.Батсайхан дараах мэдээллийг өглөө.

- Өнгөрөгч бямба гарагт буюу 18-ны 19 цагаас эхлэн их хэмжээний усархаг бороо орж эхэлснээс хойш таван удаагийн дуудлага ирсэн ба мэдээллийн дагуу ус зайлуулах таван бригад буюу машин механизмтай 25 ажилтан, таван инженер ажиллаж нийт 3000 тн ус соруулсан. Үүнээс хамгийн их асуудал үүссэн цэг нь Тахилтын замаас 22-ын товчооны зам руу холбогдсон нүхэн гарц их хэмжээний үерийн усаар дүүрч тээврийн хэрэгсэл явах аргагүй нөхцөл байдал үүссэн.

СХД-ийн онцгой байдал болон тохижилт үйлчилгээний төвөөс хүч хүрэхгүй байна гэсэн хүсэлтийн дагуу бид нэмэлтээр ус зайлуулах хоёр машин, 300-600 м.куб хүчин чадал бүхий зөөврийн насостой ажиллан өчигдөр хөдөлгөөнийг нээж, хэвийн ажиллаж байна.

 

Жил бүр шугам хоолойн цэвэрлэгээний ажлыг хийдэг ба энэ дагуу бид 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаад 80 гаруй хувьтай явж байна. Ялангуяа нүхэн гарцыг цэвэрлээд дууссан байсан учир саяхны усан борооны үеэр эрсдэл бага гарлаа. Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ байдаг ба манай байгууллага шугамуудын цэвэрлэгээнээс гадна шинээр шугам тавих ажлыг хариуцан ажилладаг.

Нүхэн гарцыг цэвэрлээд дууссан байсан учир саяхны усан борооны үеэр эрсдэл бага гарлаа.

2040 он хүртэлх Улаанбаатар хотын төлөвлөгөөнд ус зайлуулах 460 км урт шугам барина гэж тусгасан байдаг. Үүнийг хэрэгжүүлбэл ус тогтдог асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үздэг. Авто замыг барихдаа батлагдсан зураг төслийн дагуу хийдэг ба манай байгууллагаас санал өгөх, зөвлөх чиглэлтэй ажилладаг.

Манайхаас нийслэлийн ус ихээр тогтдог байршлуудын судалгааг 2021 онд хийсэн ба нийт 25 байршлаас 11-д нь ус зайлуулах шугам байршуулаад байна. Одоогоор 14 байршилд ус тогтдог ба усны машинаар соруулан ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.