Инфляц

Бодлогын хүү

"Автомашины наадмын зөвшөөрөл улаан, хөх, ногоон гурван төрлийнх бүгд ижил 21,000 төгрөгийн үнэтэй"

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралджээ.

Комиссын гишүүд “Үндэсний их баяр наадмын тасалбар, автомашины зөвшөөрлийг цахимаар худалдаалах түр журам”-ын төсөл, салбар хороодын дарга нар бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар танилцуулсан байна.

Тухайлбал Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ нь тухайн суудал сүүдрэвчтэй эсэхээс хамаараад 42,000, 52,500 төгрөг гэсэн хоёр өөр сонголттой байх аж.

Дээрх багцад долдугаар сарын 11, 12-ны өдрийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бүхий л үзвэр, арга хэмжээний үнэ төлбөр багтсан байна.

Мөн автомашины зогсоолын зөвшөөрлийг улаан, хөх, ногоон гэсэн 3 төрлөөр ангилсан бөгөөд үнийн зөрүүгүй, бүгд 21,000 төгрөг байхаар төлөвлөжээ.

Улаан болон хөх өнгийн зөвшөөрөл нь зөвхөн Хүй долоон худаг дахь автомашины зогсоолд хамаарах бол ногоон өнгийнх нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хүчинтэй.

Үзвэрийн болон автомашины зөвшөөрлийн тасалбарыг долдугаар сарын 1-ний 11.00 цагаас эхлэн зөвхөн enaadam.mn цахим хаягт бүртгүүлэн захиалж, худалдан авах боломжтой.

Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.